Наймаа

Барселона Коутиньогийн төлөө 140 саяыг төлөхөд бэлэн

Ливерпүүлийн Бразил тоглогч Коутиньогийн төлөө Барселона клүб 140 сая еврог төлөхөд бэлэн байгаа ажээ. Өнгөрсөн зун Коутиньогийн төлөө Ливерпүүл рүү гурван ч удаа санал явуулсан хэдий боловч Барселона татгалзсан санал авсан юм.

Хэрвээ Коутиньо энэ өвөл Барселонад очвол аваргуудын лигт тоглох боломжгүй. Учир нь тэрбээр энэ улиралд аваргуудын лигт Ливерпүүлийн өмнөөс тоглолт хийчихсэн учраас дүрэм ёсоор Барселонагийн төлөө тоглох боломжгүй болох юм. Гэсэн хэдий ч Барселона үүнийг үл харгалзан түүнийг аль болох эрт өөрсдийн эгнээнд элсүүлэхийг эрмэлзсээр байна.

Энэ өвлийн наймааны цонх нээгдэхтэй зэрэгцэн Nike Коутиньогийн Барселонагийн жерсиг борлуулах зар сурталчилгааг тавьсан бөгөөд Барселонагийн албан ёсны сайт дээр хүртэл тэрхүү сурталчилгаа тавигдсан байсан. Гэсэн ч Ливерпүүлд Барсагаас ямар нэгэн санал ирээгүйг албан ёсоор мэдэгдсэний дараа Nike өөрсдийн бүх рекламаа устгасан сонирхолтой үйл явдал болсон юм.

Эдгээр үйл явлуудад Ливерпүүлийн менежер Юргэн Клопп ач холбогдол өгөхийг хүсэхгүй байгаа бөгөөд талбай дээр болж буй үйл явдлуудад анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлсэн байна.