Албан ёсны

Баркли Челсид ирлээ!

1-р сарын солилцоо наймааны цонх нээгдэж багууд хөдөлгөөнд ороод байгаа билээ. Удаан хугацаанд яригдаж байсан наймаанууд биелэээ олж байна.

Өдгөө 24 настай Англи хагас хамгаалагч Эвэртон клубээс санал болгосон гэрээний сунгалтаас татгалзсанаар багаасаа явах нь тодорхой болсон юм.

Улмаар 25 сая фунтээр албан ёсоор Лондогийн багт ирж байна.

Энэхүү шуум нь 10-р сараас хойш Английн сонин, хэвлэл мэдээллүүдээр явсан юм.

Эцэст нь нь энэхүү наймаа биелэлээ олсноор Росс Баркли Челсигийн тамирчин болж байна.

Росс Баркли 2005 оноос хойш 11 жилийн хугацаанд тасралтгүй Ливерпүүлийн Эвэртон клубын төлөө хүчин зүтгэсэн юм.  Эцэст нь тэрээр Ливерпүүл хотоос явж байна.

Росс Баркли Эвэртон клубын төлөө 150 тоглолт хийж 21 гоол оруулжээ.