Бусад

Фирмино Холгэйтийг арьс өнгөөр ялгаварласан уу?

Өнгөрсөн шөнө FA цомын тэмцээнд Ливерпүүл болон Эвертон багууд учраа таарч 2-1 харьцаатайгаар улаанууд ялалт байгууллаа. Тус тоглолтын үеэр Фирмино болон Холгэйт нар маргалдахад Фирминог арьс өнгөөр ялгаварласан үйлдэл гаргасан хэмээн талбайн шүүгч Мадли тоглолтын репортдоо дурьдсан байна. Тухайн үйл явдал болоход шүүгч ямар нэгэн торгуулийг Фирминод оногдуулаагүй хэдий ч 4-р шүүгч рүү арьс өнгөөр ялгаварласан үг хэлсэн хэмээн мэдээлсэн байна. Одоогоор энэхүү асуудлын талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа хэдий ч английн хөлбөмбөгийн холбоо Фирминод шийтгэл оногдуулж магадгүй байгаа.

Мерсесайдын дербид талбайн эзэд Ливерпүүл ялалт байгуулахад 75 сая еврогоор улаануудын эгнээнд нэгдсэн Ван Дик хожлын гоолыг оруулсан. Мөн FA цомын тоглолтоо Манчестер Юнайтэд Дербитэй хийж талбай дээрээ 2-0 харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Гоолуудыг Погба болон Лукаку нар оруулжээ.