Дэлхийн хөлбөмбөг

МОХАММЕД САЛАХ АФРИКИЙН ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧНӨӨР ТОДОРЛОО

Африкийн хөмбөмбөгийн холбооноос /CAF/ жил бүр олгодог шилдэг тамирчнаар Ливерпулын од Мохаммед Салах 2017 оны Африкийн шилдгээр тодорлоо. Түүний ард Габон хөлбөмбөгчин Пьер-Эмерик Обамеянг, Сенегал хөлбөмбөгчин Садио Мане нар бичигджээ.

Тэрбээр 2017 оны улирал эхлээд 29 тоглолтонд 23 гоол оруулаад байна. Английн Премьер лигт 17 гоол оруулж, мэргэн буучын жагсаалтанд Харри Кэйны /18 гоол/ ард бичигдэж байгаа юм. Мөн 2017 оны Африкийн цомд Египтийн шигшээ багаа төлөөлөн оролцож, 2 гоолыг оруулж, дэд байрт шалгарахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн аж. М.Салах 2018 онд Оросыг зориход 1990 оноос хойш Египтийн Фараонууд ДАШТэмцээнд оролцоогүй байсан азгүйтлийг эцэс болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ.

М.Салахын хуввд 2017 оны 12 сард “BBC” сувгаас тодруулдаг уламжлал болгон тодруулдаг Африк тивийн оны шилдэг тамирчнаар тодорч байсан билээ.