Шуум

Манчестэр тамирчиддаа шинэ гэрээ санал болгоно

Английн Манчестэр Юнайтэд клуб гэрээ нь дуусаж байгаа тамирчиддаа шинэ гэрээ санал болгохоор зэхэж байна.

Ирэх зун нь гэрээ нь дуусах Андер Эррэра, Хуан Мата, Эшли Ян, Дайли Блинд нарт 1 жилийн гэрээ санал болгоно.

Дайли Блинд энэ улиралд 5 тоглолтод оролцоод буй юм. Түүнийг энэ солилцоо наймааны цонхоор өөр багруу зарна гэсэн яриа эрчийг аваад байсан юм. Гэсэн ч түүнд нэг жилийн гэрээг санал болгох ажээ.

Эдгээр тоглогчдоос гэрээг сунгах хамгийн эхний тоглогч нь Хуан Мата байх гэнэ. Учир нь энэ улиралд тэрээр Юнайтэдийн төлөө 13 тоглолтод оролцоод буй юм. Хуан Мататай хэрвээ тохиролцож чадахгүй бол түүнийг Интер Милан өөрсдийн болгох хүсэлтэйгээ хэд хэдэн удаа илэрхийлээд буй.

Мөн түүний ирээдүй Мэсүт Өзилийн шийдвэрээс хамааралтай юм. Герман хагас хамгаалагч хэрвээ Манчестэр Юнайтэдэд ирвэл Матагийн ирээдүй бүрхэг болох юм.

Манчестэр Юнайтэд клубд хэн нь илүү хэрэгтэй вэ?

Vote to see the results
32% - 4 votes
32% - 2 votes
30% - 2 votes
31% - 0 votes