Албан ёсны

УРУГВАЙН АМЬД ДОМОГ ХОНКОНГИЙН КИТЧИ КЛУБТ НЭГДЛЭЭ

Уругвайн шигшээ багийн амьд домгуудын нэг Диего Форлан өнөөдөр /2018.01.04/ Энэтхэгийн Мумбай сити клубээс албан ёсоор Хонконгийн Китчи клубтэй нэгдлээ.

Д.Форлан 2 дугаар сарын 13-нд эхлэх Азийн аваргуудийн лигт /AFC/ Хонконгийн Китчи клубт аваргын түрүүг авахаар гэрээндээ гарын үсэг зуржээ.

Өдгөө 38 настай Д.Форланий хувьд 1 дүгээр сарын 10-ны өдөр Хонконгийн Премьер лигт хүрэлцэн ирэхээр болсон аж. Цагтаа Манчестер Юнайтед, Атлетико Мадрид, Интер Милан клубт хүчин зүтгэж явсан тэрбээр Энэтхэгийн Мумбай сити клубын төлөө 11 тоглолтонд 5 гоолыг оруулсан юм.

Харин 2010 оны ДАШТ-нд багаа ахлан 4-р байр эзэлж, 5 гоол оруулж мэргэн буучын жагсаалтыг тэргүүлж алтан бөмбөг хүртсэн Д.Форлан Уругвайн шигшээ багийнхаа төлөө /2002-2014/ 112 тоглолтонд 36 гоолыг оруулсан нь Уругвайн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучын жагсаалтанд Луис Суарес /48/, Эдисон Кавани /38/ нарын удаах байранд 3-т бичигдэж байна.