Албан ёсны

Эшли Коул гэрээгээ сунгалаа

Английн шигшээ багийн болон Челси клүбийн экс хамгаалагч Эшли Коул ЛА Галакси багтай хийсэн гэрээгээ нэг жилээр сунгалаа.

Энэ жил 37 настай зүүн жигүүрийн хамгаалагч Эшли Коулын хувьд 2016 онын 1 сард Челсигээс Лос Анжелелс Галакси баг руу явсан бөгөөд 2 улиралд нийт 55 тоглолтыг хийгээд байна.

Арсенал болон Челси багуудад тоглож явсан түүний хувьд английнхаа шигшээд 107 тоглолтыг хийсэн хэдий ч 2014 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүнд багтаж чадаагүй бөгөөд түүний дараагаар шигшээгээсээ зодог тайлах шийдвэрийг гаргасан юм.

Галакси багийн босс Эшли Коулын тоглолтонд сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашдаа багийн лидерийн үүргээ гүйцэтгэж дараа дараагийн улирлуудад тоглох боломжтой гэдэг итгэлтэй байгаа ажээ.