Шуум

Ювэнтүс Погбаг авахын төлөө бүхнээ дайчилна

(Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)

Солилцоо наймааны цонх эд халуун үе дээрээ ирээд байна.

Одоогоор явагдаад буй хамгийн том солилцоо Реал Мадрид болон Ювэнтүс клубуудын хооронд явагдаад байгаа билээ.

Италийн баг энэ зуны өөр нэгэн том наймааг хийхээр зэхэж буй нь Пол Погбагийн наймаа гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан.

Ювэнтүс клубын гол найруулагч, бөмбөг хуваарьлагч Миралем Пьяничийг өөр багруу явна. Багаа сэлгэнэ гэх мэт яриа гараад буй. Түүнийг буурал тивийн хүчирхэг багууд болох Барселона, Манчестэр Сити гэх мэт багууд сонирхож байгааг өмнө нь бид мэдээлсэн. Энэ өрсөлдөөн дээр Францын ПСЖ клуб нэмэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хэрвээ Миралем Пьянич багаасаа явахаар болвол Турин хотын төдийгүй Италийн нэр төр Ювэнтүс Пол Погбагийн төлөө бүхнээ дайчлах гэнэ.

Өмнө нь Манечстэр Юнайтэд клубээс 6.5 сая паундаар аваад эргүүлэн дэхлхийн хамгийн өндөр үнэтэй дүнгээр буцаад ‘Улаан чөтгөр’ болж байсан түүхтэй.