Дэлхийн хөлбөмбөг

Мэсүт Өзил шигшээ багаасаа зодог тайллаа

2014 оны дэлхийн аварга, 2009 оны залуучуудын дэлхийн аварга, 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальт Турк гаралтай Германы шигшээ багийн тамирчин Мэсүт Өзил зодог тайллаа.

Шигшээ багт дуудагдах болсон цагаасаа эхлэн гарааны хагас хамгаалагчаар тоглоодог байсан Мэсүт Өзилийн хувьд өдгөө ердөө 29 настай тоглогч юм.

Түүний шигшээ багаасаа зодог тайлж байгаа шалтгаан нь ‘ялгаварлал, үл хүндлэл’ гэсэн шалтгаанууд юм.

‘Бид ялвал би Герман, Бид ялагдвал би цагаач хүн.’  -Мэсүт Өзил

Дэлхийн аваргын өмнө Өзил болон бусад Турк гаралтай тамирчдыг Германы шигшээ багийн хөгжөөн дэмжигчид эсэргүүцэж ‘бүү’ -лж байсан билээ.

(Photo by Kayhan Ozer/Anadolu Agency/Getty Images)

‘Германы хөлбөмбөгийн холбоо болон бусад хүмүүсийн хандлага, харьцаа нь дахин үндэсний шигшээ багийн өмсгөлийг өмсөх хүсэлгүй болголоо. 

Би Германы шигшээ багийн өмсгөлийг өмсөхдөө догдолж, бахархдаг байсан одоо үгүй болжээ.’

Германы шигшээ багийн өмсгөлтэй 92 тоглолтохдоо 26 гоолын дамжуулалт, 23 гоол оруулжээ.