Шуум

Погба дахиад Манчестэрийг орхих уу?

(Photo by Matthias Hangst/Bongarts/Getty Images)

Дэлхийн аварга болоод хэдхэн хонож буй Францын шигшээ багийн хагас хамгаалагч Пол Погбатай холбоотой солилцоо наймааны цуурхал эрчимтэй тархаж эхэллээ.

Түүнийг буцаад Ювентүсрүү явна гэсэн мэдээллийг Италийн эх сурвалж болох ‘Tutto Sport’ мэдээллээд байна.

Хоёр жилийн өмнө сүр дуулиантайгаар Ювэнтүсээс Манчестэр Юнайтэд клубд дэлхийн хамгийн үнэтэй гэсэн тодотголтойгоор явж байсан билээ.

Ювэнтүс клуб дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналдуг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн бөгөөд түүнийг тойруулан багаа босгоход Погбаг тохирно гэж үзэж байгаа юм.

Ташрамд дурдахад Пол Погба дэлхийн аваргын цомын баяраараа Англичуудыг шоглоод амжсан билээ.