Шуум

Ювэнтүс дахин нэг Реалын тамирчны араас

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдуг өөрийн болгосны дараагаар Италийн Ювэнтүс дахин нэгэн Реал Мадридын тоглогчийн араас хөөцөлдөөд эхэлжээ. Роналдугийн төлөө 100 сая еврог зарсан хөгшин хатагтай нарын дараагийн бай нь Бразил зүүн жигүүрийн хамглаагч Марсэло аж.

Одоогоор Ювэнтүсийн зүүн жигүүрийг Алекс Сандро сахиж байгаа хэдий ч түүнийг ПСЖ, Манчестэр Юнайтэд, Манчестэр Сити зэрэг олон багууд сонирхож байгаа учир Ювэнтүс эрсдэлд бэлдэхээр шийдсэн бололтой.

Бразил залуу энэ жил 30 насны босгыг давсан бөгөөд Мадридын багтай 2022 оныг хүртэл гэрээтэй билээ. Роналду ирсэн учир Марсэло ч ирэх магадлал өндөртэй гэж Италийн хэвлэлийн “Мэдиа сэт” агентлаг мэдээлж байна .