ДАШТ

Хөлбөмбөг гэртээ эргэн ирэх үү?

(Photo by FIFA/FIFA via Getty Images)

21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө татахад хэдхэн тоглолт үлджээ. ОХУ 2018 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод тоглох эхний багаар Франц тодорсон бол дараагийн баг нь өнөөдөр тодрох учиртай.

1966 оны дэлхийн аварга Английн шигшээ баг, 1998 оны дэлхийн аваргын хүрэл медальт Хорватын шигшээ багуудын тоглолт манай цагаар 02:00 цагаас явагдна.

Английн шигшээ багийн хувьд хэсгийн тэмцээний хамгийн олон гоол оруулсан багуудын нэгээр нэрлэгдэж буй бол Хорватын шигшээ баг тэмцээний хамгийн олон минут тоглосон багаар нэрлэгдэж байна.

Лука Модричоор ахлуулсан Хорватын шигшээ баг хэсгээ тэргүүлж гарч ирэн хасагдах шатанд Данийг торгуулийн цохилтоор дараа нь зохион байгуулагч ОХУ -ын шигшээ багийг мөн л торгуулийн цохилтоор буулгаж авснаар шилдэг дөрвөн багийн нэгээр үлдээд буй.

Харин Харри Кэйн тэргүүтэй Английн шигшээ баг хэсэгтээ Бельгийн шигшээ багийг даган гарч шөвгийн арван зургаад Колумбыг торгуулийн цохилтоор, дараа нь Шведийг үндсэн цагт 2:0 -ийн харьцаатайгаар буулгаж авснаар шөвгийн дөрөвт үлдээд байна.

Хорватын шигшээ багийн хаалгач Субашич гуяны арын шөрмөсийн бэртлээс болж тоглолтод орох нь эргэлзээтэй байна. Мөн багийн чухал тоглогчдын нэг болох Шиме Версалко энэ тоглолтод оролцохгүй ажээ.

Англичуудын хувьд 23 тамирчид нь бүгд энэ тоглолтод оролцох боломжтой ажээ.


Ярилцлага

Златко Далич: Тэмцээний өмнө хэн нэгэн биднийг хагас шигшээ хүртэл явна гэсэн бол би хүлээж авах байлаа. Магадгүй бүр баярлах байсан байх. Харин одоо биднийг хүрлийн төлөө тоглоно гэж хэлвэл би түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Эрик Дайер : Би ялалт байгуулах мөчид үнэхээр баяртай байлаа. Энэ мөч манай үндэстэнд ямар чухал мөч байсныг би мэдэж байна. Англичууд хасагдах шатанд ялалт авч чадалгүй их удсан байна. Мөн торгуулийн цохилтоор ялалт авалгүй ч их уджээ. Би энэ мөчид хоёр зүйлийг орондоо орохоосоо өмнө бодож хонох боломж болж байна.


Тоо үзүүлэлт

Хоорондын тоглолт

  • Тэд өмнө нь 2004 оны ЕАШТ -ээр учраа таарахад Англи 4:2 -ын харьцаатай буулган авч байжээ.
  • Тэд өмнө нь хоорондоо найман удаа таарахад Англи дөрвөн удаа ялж байсан бол Хорват гурав үлдсэн нэг нь тэнцээгээр өндөрлөж байжээ.
  • Хоёр багийн хооронд болсон хамгийн алдартай тоглолт бол 2007 оны 11 дүгээр сард ЕАШТ -ий эрхийн төлөөх тоглолт байлаа. Англичуудын итгэл найдварыг Хорватууд Вемблид нь 3:2 -оор хожиж улмаар Англичууд тус тэмцээнийг өнжиж байсан юм.
  • Хоёр багийн хоорондын сүүлийн долоон тоглолтын зургаа нь гурав дахь өдөр явагджээ.

Хорват

  • Тэдний хоёр дахь шөвгийн дөрвийн тоглолт. Өмнө нь 1998 онд энэ шатанд хүрч байсан бөгөөд тэр жилдээ хожигдож улмаар хүрэл медаль хүртэж байсан юм.
  • Тэд Дани болон ОХУ -ын шигшээ багийг торгуулийн цохилтоор хожиж шөвгийн дөрөвт шалгарсан хоёр дахь тохолидол. Өмнө нь Аргентин 1990 онд хоёр удаа торгуулийн цохилтоор хожиж шөвгийг дөрөвт үлдэж байж.
  • Тэд 1998 оноос хойш хасагдах шатанд хожигдоогүй.
  • Хорват Европын багийн эсрэг хийсэн сүүлийн 8 тоглолтод ердөө нэг хожигдсон.
  • Тэдний сүүлийн 10 гоолын 3 нь хөдөлгөөнгүй тоглолтоос орсон.

Англи

  • Английг шигшээ багийн гурав дахь шөвгийн дөрвийн тоглолт.
  • Тэд сүүлийн 3 олон улсын тэмцээний шөвгийн дөрвийн тоглолтод хожигдсон.
  • Англи нэг дэлхинй аваргад 1982 оноос хойш Европын багтаа хоёр удаа хожигдоогүй.
  • Тэд 2014 оны дэлхийн аваргаас хойш гучин удаа тоглоход ердөө хоёр удаа хожигдсон.
  • Английн шигшээ багийн оруулсан 11 гоолын 8 нь хөдөлгөөнгүй бөмбөгөөс оржээ. Энэ нь 1966 оны Португалийн шигшээ багаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.