Наймаа

‘Би Азарыг сайжруулахыг хүсэж байна’

(Photo by James Baylis – AMA/West Bromwich Albion FC via Getty Images)

Дэлхийн аваргын хүрэл медальт Эдэн Азар энэ зуны солилцоо наймааны хамгийн гол хүмүүсийн нэг болох нь тодорхой болсон.

Тэрээр дэлхийн аваргын дараагаар түүний ирээдүйн талаар сурвалжлагч асуухад ‘Магадгүй шинэ зүйл туршихад тохиромжтой цаг нь байх’ гэж хэлснээр байдалтай сонирхолтой болсон.

(Photo by Denis Doyle – UEFA/UEFA via Getty Images)

Челси клубын дасгалжуулагчийн суудлыг аваад удаагүй байгаа дасгалжуулагч Сарри багийн лидер Азарын талаар:

‘Эдэн азар бол маш өндөр зэрэглэлийн тамирчин. Би түүнийг дасгалжуулж илүү сайжруулна гэдэгт итгэлтэй байна.’

Түүнийг Криштиану Роналдуг орлохоор Реал Мадридад ирнэ гэсэн яриа хүчтэй тархаж буй. Испанид ирэх солилцоог бодит болгох нэг нөхцөл бүрдсэн нь түүний дотны найз багийн анд Тибао Куртуа Эзэн хааны багтай тохиролцоонд хүрэхэд ойрхон буйг эх сурвалжууд батлаж байгаа юм.

Тибао Куртуа болон Эдэн Азар нар маш сайн найзууд бөгөөд тэд ‘Хаана ч цуг’ гэж ярилцлага өгөөд байгаа билээ.