Наймаа

‘Азар дэлхийн хаана ч хамаагүй очиж шинэ сорилтод орох хэрэгтэй’

( Photo by Philippe Crochet / Photonews
via Getty Images)

Челси клубын од Бельгийн шигшээ багийн ахлагч Эдэн Азар энэ зуны солилцоо наймааны цонхын гол дүрүүдийн нэгээр тодроод байна. Түүний ирээдүй хэрхэх нь олон хүний анхаарлын төвд байгаа юм.

Түүний ирээдүйнхээ талаар хэлсэн үг, сайн найз Тибау Куртуагийн ярилцлага зэргээс үзэхэд өнгөрсөн улирал Челситэй хамт үдсэн сүүлийн улирал нь байх магадлалтай байгаа юм.

Шилжилт бодит болох магадлал тун өндөр байгааг батлах мөн Эдэн Азарын ирээдүйг илүү гэгээлгээр харж буй эрхэм бол Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинес юм.

“Азар бол цэвэр авьяаслаг тамирчин мөн сайн манлайлагч. Тэр чадвараа маш сайн ашигладаг.”

‘Азар дэлхийн хаана ч хамаагүй очиж шинэ сорилтод орох хэрэгтэй. Тэр замналынхаа хамгийн оргил хэсэгтээ байна.’

‘Тэр ямар ч багийг сайн баг болгож чадна’