Албан ёсны

Ливерпүүл Алиссоны төлөө 62 саяыг санал болголоо

(Photo by Edu Andrade/LatinContent/Getty Images)

Солилцоо наймааны цонхын хамгийн халуун үе ирээд байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж багууд тамирчидтай шууд холбоо тогтоох боломжтой болоод буй юм.

Энэ зуны солилцооны цонхоор тун идэвхтэй хөдөлж буй Ливерпүүл клуб хамгийн асуудалтай гэгдэж байсан хаалгачийн байрлалаа сайжруулахаар оролдож байна.

Тэдний бай нь Ромагийн Алиссон Бэкэр. Түүний төлөө ‘Улаанууд’ Италийн нийслэлийн багт 62 сая паундын саналыг албан ёсоор хүргүүллээ.

Ливерпүүл клубын одоогийн хаалгач Лорис Кариус Аваргуудын лигийн шигшээ тоглолтод байж боломгүй алдаа гаргаснаар түүнийг орлох хаалгач хайж эхэлсэн юм.

Улаануудаас гадна Алиссон Бэкэрийг багийн хаалгач, лидер хоёроо алдахдаа тулаад буй Челси сонирхож байгаа юм.

Ливерпүүл клуб одоогоор авьяаслаг хагас Фабиниог багтаа нэгтгээд байгаа бөгөөд залуу тоглогч Фекирийг авах гэсэн ч үнийг дүн дээрээ тохиролцож чадаагүйгээс болж гэрээг эцэслэж чадаагүй юм.

Хэрвээ тус наймаа биеллээ олох юм бол дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач болох юм.