Албан ёсны

Фабинио Ливерпүүлд

Аваргуудын лигийн шигшээ тоглолтод ялагдаж хоёр дугаар байранд орсон Ливерпүүл клуб ирэх улиралдаа бэлдэж эхэллээ. 

Тэд Францын Монако клубээс хагас хамгаалагч Фабиниог худалдаж авснаа албан ёсоор танилцууллаа. Түүнийг авахын тулд Ливерпүүл 40 сая паунд төлсөн бөгөөд Фабиниогийн тоглолтоос хамаарч 4 саяыг нэмэх ажээ.

Францын Монако клубын хамтаар сүүлийн жилүүдэд сайн тоглолтуудыг үзүүлж том багуудын анхааралд өртөөд байсан юм. Түүнийг Манчестэр Юнайтэд клубтэй тохиролцоонд хүрсэн талаар олон мэдээллүүд гараад байсан ч эцэст нь Ливерпүүлд ирлээ.

Тасалгааны хагас хамгаалалтын байрлад тоглолтод Фабиниогийн хувьд өнгөрсөн улиралд Францын лигт хамгаалалтын байрлалд найдвартай байлаа.

Онцлох Статистик:

  • Агаарын тулаанд 99 удаа ялалт байгуулсан – 1-р байр
  • 114 удаа бөмбөг тасалсан – 3-р байр
  • 1980 удаа бөмбөг тасалсан – 6-р байр

Төвийн хамгаалагч, жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглох боломжтой нь Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчдэд таалагдах нь гарцаагүй.