Наймаа

‘Би Анчелоттид Наполид оч гэж хэлсэн’

(Amyotrophic lateral sclerosis) (Photo by Luca Ghidoni/Getty Images)

Хэдхэн хоногийн өмнө Карло Анчелотти Италийн лигийн Наполи клубын дасгалжуулагчийн ажлыг авсан билээ.

Өмнө нь Реал Мадрид, Байерн Мюнхэн, Челси, АС Милан гэх зэрэг өндөр зэрэглэлийн багуудад ялгуусан амжилт үзүүлж байсан эрхмийг Наполид ажиллах болсон нь олон хүнийг гайхшруулсан.

Тэгвэл энэхүү Наполид очих зөвлөгөөг өмнө нь АС Милан клубд хамт ажиллаж байсан анд Ариедо Браидагаас авчээ.

Ариедо Браида:

‘Анчелотти Наполид ирсэн нь үү? Энэ үйл явдал намайг огтхон ч гайхшруулаагүй. Тэр бол миний найз би түүнийг Наполид оч гэж зөвөлсөн. Наполид Анчелоттид, Анчелоттид Наполи яг тохирно.’

Ариедо Браида нь 2001 -ээс 2009 оны хооронд АС Милан клубын спорт хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.

Одоо тэрээр Барселона клубын зөвлөх, скаутын ажил хийдэг ажээ.