Наймаа

Баяртай Гриезманн!

Атлетико Мадрид клуб ирэх улиралд өмсөх өмсгөлөө олон нийтэд танилцууллаа.

Уг танилцуулгад багийн лидер, дэлхийн шилдгүүдийн нэг Антуан Гриезманн багтаагүй нь олон хүнийг гайхшрууллаа.

Зурагт хуудсанд Саул Нигүэз, Диего Коста болон Лукэс Хернанэс нар багтсан байсан юм.

Улмаар Антуан Гриезманн Атлетикогийн өмсгөлтэй талбайд гарсан сүүлийн улирал байсан нь батлагдлаа. Түүнийг улирлын дундаар Барселонатай хувийн тохиролцоонд хүрсэн талаар шуумууд гараад байсан юм.

Багийн үнэнч хөгжөөн дэмжигчид түүнийг явахтай эвлэрсэн бөгөөд зарим фэнүүд түүнийг зурагт хуудсад багтаагүйд баяртай байгаагаа илэрхийлжээ.