Албан ёсны

Почеттино 2023 он хүртэл гэрээгээ сунгалаа

Тоттенхэм багийн 46 настай Аргентин менежер Маурисио Почеттино багтайгаа 5 жилийн гэрээг байгууллаа. 2014 онд Соутхэмптон багаас ирж Тоттенхэмтэй гэрээ байгуулсан тэрбээр сүүлийн 3 улиралд гурвууланд нь эхний 3 байрт жагсаж чадсан юм.

Маурисиогоос гадна багийн нэгдүгээр багийн дасгалжуулагчийн багийнхан бүгд гэрээгээ сунгасан байна. Маурисо Почеттиног энэ зун багаасаа явж Челси багийн дасгалжуулагч болж магадгүй гэсэн шуум дэгдээд байсан ч үүнийг нь Аргентин эрхэм ийнхүү үүсгэлээ.

“Би багтайгаа түүхэн дэх хамгийн гайхалтай үеийг нь туулан өнгөрүүлэхээр урт хугацааны гэрээ байгуулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ баг бол маш онцгой. Үргэлж шинийг эрэлхийлж, талбайн дээр болон гадна маш бүтээлч ажилладаг. Бид үүнийгээ үргэлжлүүлж илүү өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна” хэмээн Маурисо Почеттино гэрээгээ сунгасныхаа дараа сэтгүүлчдэд яриа өгсөн байна.