Европын хөлбөмбөг Аваргуудын Лиг

Почеттино: Тоттенхэм Европын шилдгүүдийн нэг болсон

Тоттенхэм багийн ерөнхий дасгалжуулагч Маурисио Почеттино Реал Мадридыг буулгаж авсны дараа сэтгүүлчдэд яриа өглөө. Тэрбээр өөрийнхөө багийг Европийн элитүүдийн нэг болсон хэмээн магтсан байна. Тэдний баг өнгөрсөн шөнө Реал Мадридыг талбайдаа 3-1-ээр буулган авсан юм.

“Бид одоо зөвхөн Англидаа биш Европд ч гэсэн шилдгүүдийн нэг болсон. Гэхдээ бид үүнээсээ дараагийн шат руу ахиж тэмцээнд түрүүлэх хэрэгтэй. Хэрвээ бид юунд ч түрүүлж чадахгүй бол ямар ч утгагүй байх болно. ”

Тоттенхэм хамгийн сүүлд 2011 онд аваргуудын лигийн хасагдах шатанд тоглосон бөгөөд 2008 онд английн лигийн цом тэмцээнд түрүүлснээс хойш ямар нэгэн цом өргөөгүй байгаа юм.

“Бид одоо үлдсэн хоёр тоглолтондоо ялалт байгуулж дараагийн шатанд шалгарах хэрэгтэй байна. Бид өөрсдөндөө итгэлтэй байгаа. Сэтгэл санаа болон бусад талаараа ч бэлтгэлтэй байгаа”