Европын хөлбөмбөг Аваргуудын Лиг

Аваргуудын лигийн 4-р тойргийн тоглолтууд өндөрлөлөө

Энэ долоо хоногт аваргуудын лигийн хэсгийн 4-р тойргийн тоглолтууд явагдлаа. Үүнээс хамгийн сонирхолтой нь H хэсгийн Реал Мадрид болон Тоттенхэм багуудын тоглолт байлаа. Тоттенхэмийн Вемблейд явагдсан тоглолтонд талбайн эзэд 3-1 харьцаатайгаар өнгөрсөн жилийн аваргуудыг буулган авсан нь хамгийн том сенсаци байсан юм. Учир нь бүх статистик Тоттенхэмийн эсрэг байсан. Тэд Испанийн багийг түүхэндээ хожиж үзээгүй, Реал Мадрид сүүлийн 5 жил хэсгийн шатанд хожигдоогүй зэрэг сөрөг статистикууд Тоттенхэмийн эсрэг байлаа. Гэсэн хэдий ч тэд үүнийг эвдэж Аллигийн хоёр, Эриксений нэг гоолын ачаар ялалт байгуулсан байна. Реал Мадридаас нэр төрийн нэг гоолыг Криштиану Роналду оруулсан.

Испанийн өөр нэгэн баг болох Барселона Грекийн Олимпиакос багийн талбай дээр зочилж 0-0 харьцаатайгаар тэнцээ авчээ. Английн багуудаас Тоттенхэмээс гадна Ливерпүүл, Манчестер Юнайтэд багууд ялалт байгуулсан бол Челси Ромагийн талбайд зочилж 3-0-ээр ялагдал хүлээжээ.

Аваргуудын лигийн 4-р тойргийн үр дүн:

Базель 1:2 ЦСКА
Манчестер Юнайтэд 2:0 Бенфика

ПСЖ 5:0 Андерлехт

Селтик 1:2 Байерн Мюнхэн

Атлетико Мадрид 1:1 Карабаг

Рома 3:0 Челси

Спортинг 1:1 Ювентүс

Олимпиакос 0:0 Барселона

Бешикташ 1:1 Монако

Севилъя 2:1 Спартак

Ливерпүүл 3:0 Марибор

Наполи 2:4 Манчестер Сити

Шахтар 3:1  Фейноорд

Порто 3:1 Лайпциг

Боруссиа Дортмунд 1:1 АПОЕЛ

Тоттенхэм 3:1 Реал Мадрид