Дэлхийн хөлбөмбөг

Баяртай Буффон, Баяртай Итали!

1934, 1938, 1982, 2006 оны дэлхийн аварга Италийн шигшээ баг 60 жилийн дараа анх удаагаа дэлхийн хамгийн том спортын тэмцээнийг өнжихөөр боллоо.

Дэлхийн аваргын эрх авах хэсгийн шатанд Испанийн хүчтэй багтай нэг хэсэгт орж улмаар 2-р байраар шалгарч нэмэлт эрхийн төлөө Шведийн багтай тоглож хоёр тоглолтын дараахи нийлбэр дүнгээр 0:1 -ээр ялагдаж ДАШТ -ийг өнжихөөр болсон нь хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн гунигт, гайхам мэдээ болж байна. 

Буффон: “Миний замналын сүүлчийн тоглолт ДАШТ -ний эрх авах тоглолтод хожигдож төгсөж буйд үнэхээр ичиж байна.”

“Зэмлэлийг бид тэнцүүхэн хүртэнэ. Хэн нэгнийг буруутгахгүй”

Тус тоглолтын дараагаар магадгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд төрсөн хамгийн агуу хаалгач Жанлуижи Буффон Италийн шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарласан юм. Италийн шигшээ багийн төлөө 20 жилийн туршид 175 тоглолтонд оролцож Дэлхийн аварга цол хүртэж мөн хоёр ч удаа Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан хаалгач маань ирэх жил ОХУ -д болох ДАШТ -д оролцоод зодог тайлах хүсэлтэйгээ илэрхийлээд байсан ч хүсэл нь талаар болж байна.

(Photo by Andreas Rentz/Bongarts/Getty Images)

Мөн түүний багийн (Ювентүс) анд Андреа Барзальи Рома клубын хагас хамгаалагч Даньеллэ Дэ Росси нар шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарласан юм.

Буффон: “Италийн хөлбөмбөгт хэрэгтэй зүйл боллоо учир нь бидэнд бахархал, чадвар, зорилго бий. Бид үргэлж өөрсдийн байх газраа очих замаа хайх болно.”

90 минутын туршид гоол оруулж чадаагүй Италийн шигшээ багийн дасгалжуулагч 69 настай Гиан Пиэро Вэнтура 2020 онд дуусах гэрээний талаар сэтгүүлч асуухад:

“Би гэрээ сунгаагүй, одоохондоо”

“Би гэрээгээ сунгаагүй байгаа. Би ерөнхийлөгчтэйгээ хараахан ярилцаагүй байна.”

Андреа Барзальи: “Залуучуудыгаа орхиход үнэхээр бэрх байна”

Андреа Барзальигийн хувьд Италийн шигшээ багийн төлөө 2004 оноос хойш нийтдээ 74 тоглолтод оролцож Дэлхийн аварга, ЕАШТ -с мөнгөн медаль хүртэхэд бүрэлдэхүүнд байсан төвийн хамгаалагч юм.

Бид яагаад өнжиж байгааг мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа зүйл бол бид дэлхийн аваргаас хасагдчихлаа. Энэ бол зүйрлэшгүй таагүй байдал.

‘ДОВТЛОГЧ ГАРГА’

Лоренцо Инсинье энэ улиралд Италийн Сер-А лигт 3 гоол 4 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм.

Италийн шигшээ багийн туршлагатай хагас хамгаалагч Даниелэ Дэ Росси болон Италийн хэвлэл мэдээлэл Наполи клубын довтлогч Лоренцо Инсинье талбайд гараагүйд үнэхээр таагүй хандаж гайхаж байна.

Бидний ялагдал болон ялалт ойрхон байна. Довтлогчдоо гаргах хэрэгтэй, бие халаалалтанд гар гэж хэлсэн. Л.Инсиньег ч гэсэн.

“Магадгүй Л.Инсинье байсан бол илүү дээр үр дүн гарах байсан.”

34 настай төвийн хагас хамгаалагчаар тоглодог Даниелэ Дэ Росси тус тоглолтын дараагаар шигшээ багаасаа зодог тайлж байгаа зарласан юм.

‘ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ ИТАЛИД!’

Италийн хамгийн том сонин “Gazzetta dello Sport”

“Бид зун юу хийх талаараа бодох хэрэгтэй боллоо. Зугаалга, хөгжмийн наадам, кино, аялал гэх мэтийн талаар бодох, төлөвлөх хэрэгтэй боллоо. Швед бидний оронд дэлхийн аваргад тоглоно. Үүнээс илүү аймшигтай зүйл гэж юу байхав.” гэж Италийн хамгийн том сонин “La Gazzetta dello Sport” бичжээ.

Агуу нэгний үдэлт!

Магадгүй цаг үеийн хамгийн шилдэг хаалгач Жанлуижи Буффон Италийн шигшээ баг дахь замнал 175 тоглолтын дараагаар харамсалтайгаар өндөрлөлөө.

Түүнийг зодог тайлсны дараа Ювентус клуб дэмжиж буйгаа илэрхийлсэн

 

 Дэлхийн аваргын албан ёсны твиттэр хуудас агуу нэгнийг үдэв

 

 Английн BBC сувгийн аналист Гари Линэкэр тоглолтын дараагаар өөрийн твиттэр хуудсандаа. 

ИТАЛИ ОДОО ХЭРХЭХ ВЭ?

Одоогийн Италийн шигшээ багийн дасгалжуулагч Вентура “2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд том чулуу болоход анхаарах талаар ярилцлага өгөөд амжсан.

Харин Италийн хэвлэл мэдээллүүд түүний орны хүнийг хайгаад эхэлсэн бөгөөд хамгийн боломжит нэрээр 1982 оны ДАШТ -нд тоглогчийн хуваарь Италийн шигшээ багийн төлөө тоглож Италид 3 дахь алтан цомыг авчирч байсан Карло Анчелотти нэрлэгдэж байна. Тэрбээр сар гаруйн өмнө Германы Баерн Мюнхэн клубын дасгалжуулагчийн ажлаа өгсөн бөгөөд одоогоор ажилгүй байгаа юм.

2016 оны ЕАШТ -нд удирдаж байсан Челси клубын дасгалжуулагч Антойнэ Контэ нэрлэж буй юм. Түүний энэ улирлын амжилт болон багийн доторх уур амьсгалаас улбаалан Контэгийн байр суурь ганхаад байгаа юм.

Бусад нэр дэвшигчдийн тухайд Итали дасгалжуулагч Роберто Манчини, Ювентусын М.Аллегри нараар шигшээ багаа удирдуулж магадгүй байгаа юм.