Дэлхийн хөлбөмбөг

Р.Лукаку бүх цаг үеийн мэргэн бууч боллоо

Манчестер Юнайтэд клуб болон Бельгийн шигшээ багийн довтлогч Ромелу Лукаку Бельгийн бүх цаг үеийн мэргэн бууч боллоо.

Өнгөрсөн шөнө явагдсан шигшээ багуудын нөхөрсөг тоглолтуудын хүрээнд Бельгийн шигшээ баг Японы эсрэг тоглолтод тоглолтын 74 дэх минутад гоол оруулсан нь түүний шигшээ багийнхаа төлөө хийсэн 31 дэх гоол нь байлаа. Улмаар 70 жил эвдэгдээгүй байсан Бельгийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч гэсэн цолыг Бернард Вүүрхүүпээс авлаа.

24 настай  Конго гаралтай Бельгит төрсөн довтлогч Ромелу Лукаку 2010 оноос буюу 17 настайгаасаа шигшээ багтаа дуудагдаж эхэлсэн бөгөөд анхны гоолоо ОХУ -н шигшээ багийн эсрэг толгойгоороо оруулж байжээ.