Албан ёсны

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач Алиссон

(Photo by Patricio Realpe/Getty Images)

Зуны солилцоо наймааны хамгийн халуун үе ирээд байна. Багууд ээлж дараалан шилдэг тамирчдаар бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлж ирэх улиралдаа бэлдсээр байна.

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн шигшээ тоглолтод Ливерпүүл хаалгач Кариус байж боломгүй хоёр алдаа гаргаснаар ‘Улаанууд’ хаалгачийн эрэлд гарсан.

Аваргуудын лигт өөрийнхөө чадвар чансааг харуулж олон багийн шүлсийг гойжуулж үнээ тэнгэрт хүргэсэн Ромагийн хаалгач Алиссон Бэкэрт 62 сая паундын санал тавиад байсан билээ.

Тэгвэл энэхүү наймаа биеллээ олж байна. Ливерпүүл клуб өмнөх үнийн дүнгээ өсгөж 66.8 сая паундын саналыг хүргүүлснээр наймаа эцэслэгдэж хамгийн найдваргүй гэгдэж байсан байрлалаа найдвартай болголоо.

Алиссон Бэкэрийн араас Европын топ клубууд тэр дундаа хаалгачаа алдахдаа тулаад байгаа Челси эрчимтэй сонирхож байсан юм.

Шилжилт биеллээ олсноор Бразил хаалгач Алиссон Бэкэр дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач болж байгаа юм.