Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 16 хоног үлджээ.
Үүнээс өмнө Португалийн шигшээ багийн хаалгач Руи Патришиу багаа сэлгэлээ.
Энэ жил 30 нас хүрч буй Португал хаалгачийн хувьд Италийн Наполи клубд ирлээ.
Энэхүү үйл явдлыг Спортинг клубын шинэхэн спорт эрхэлсэн захирал үүнийг баталгаажууллаа. Үйл явдалтай холбогдуулан Португалийн “A Bola” сонины тэргүүн нүүрэнд “Баяртай Ахлагчаа” гэсэн гарчигтай өгүүлэл гарчээ.
Евро 2016 тэмцээний шилдэг хаалгач Руи Патришиугийн хувьд 12 сая еврогоор Италид ирж байгаа юм. Тэрээр Испани хаалгач Пэпэ Рэйнаг орлохоор ирж буй.
Руи Патришиу 2006 оноос эхлэн Спортинг клубын хаалгачаар 464 тоглолтод оролцжээ.