Наймаа

У.Эмэрэйгийн төсөв 70сая

Багууд солилцоо наймааны цонхоор ирэх улиралдаа бэлдэж багийн дутагдалтай,  сул байрлалууд дээрээ хүмүүс нэмж худалдаж авдаг үе ирээд байна. Багийн менежерүүд удирдлагуудаасаа төсвөө батлуулж ‘хүний наймаанд’ голлон анхаарах үе.

Арсенал клубын алдарт дасгалжуулагч Арсен Венгерийн халааг аваад буй Унай Эмэрэйгийн энэ зуны төсөв нь 70 сая байх гэнэ. Гэрээ байгуулсан даруйд нь хөрөнгө оруулагчид нь түүнд 50 сая паундыг зарлагадах эрхийг олгоод байсан. Тэгвэл уг мөнгөн дүн дээрээс нь нэмж 20 саяыг зарлагадах эрхийг хувьцаа эзэмшигчдийн нэг Стан Кроенке олголоо.

Унай Эмэрэй Европын шилдэг скаутуудын нэг Свен Мислинтаттай нягт холбоотой ажиллаж шинэ тамирчдын эрэлд гараад байгаа юм.

Тэдний овоо хараанд Ромагийн Лорензо Пеллегрини багтаад байгаа бөгөөд түүний төлөө 26 сая паунд төлөхөд бэлэн байгаа юм.

Мөн Сампдориагийн довтолгооны гол хүн Деннис Праетийг авах талаар нухацтай ажиллаж байгаа ажээ.

Германы хөлбөмбөгийн арвин туршлагатай Свен Мислинтат Фрайбургээс хамгаалагч Каглар Союнсу, Байерн Леверкусны хаалгач Бернд Лено нарыг авах талаар эртнээс холбоо тогтоож байсан билээ.