Албан ёсны

Арсенал Дортмундаас скаутыг нь урвуулав

Английн Лондоны Арсенал клуб Германы Боруссиа Дортмунд клубээс скаут Свен Мислинтатыг урвуулж чадлаа. Түүнтэй интернэтээр жилийн 2 сая фунтын гэрээг байгуулсан байна.

Энэ талаар Свен Мислинтат орон нутгийн сонин өгсөн ярилцлагадаа

“Энэ үнэн. Бүх зүйл гайхалтай санал маань ойрын хэд өдрүүдэд албан ёсоор зарлагдан” гэсэн байна.

Өмнө нь түүнийг Баерн Мюнхэн клуб өөрсдийн болгохыг хүсч байсан ч бүтэлгүйтээд байсан юм. Гэсэн ч тэрбээр Англид Арсенал клубын удирдах албанд ирлээ.

Түүнтэй гэрээ байгуулж буй нь Арсен Венгерийг илүү тоглолтуудад анхаарна гэж үзэж байгаа аж.  Түүнийг угтаж буй эхний ажил нь багийн лидерүүд болох Алексис Санчес, Месүт Өзил нарын дуусч буй гэрээ, үүнийг дагасан шинэ тамирчдыг олох ажил хүлээж буй юм.