Шуум

Арсенал Жоржиниогийн төлөө

Английн Лондон хотын Арсенал клуб Италийн Наполи клубын Бразил хагас хамгаалагч Жоржиниог сонирхож эхэллээ. Энэ улирлын Наполи клубын сайн тоглолт түүнтэй салшгүй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж буй. Наполи клуб энэ улирлалд хийсэн 11 тоглолтынхоо 10 -т нь ялалт байгуулаад байгаа юм.

Арсеналд түүний байрлалд Шака, Санти Касорла, Аарон Рамси гэх мэт тоглогчид байгаа юм.

Жоржинио нь дамжуулалтын чадвар өндөр, талбайг мэдрэх мэдрэмж сайтай, тоглолт унших чадвартай ховордоод буй “цэвэр” төвийн хагас хамгаалагч юм. Түүний  энэ улиралд үзүүлж буй сайн тоглолтыг өндрөөр үнэлж ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багаа төлөөлөн тоглоно гэж Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Титэ хэлээд амжсан.

Жоржинио 2014 онд Верона клубээс Наполид хүрэлцэн ирж байсан бөгөөд 127 тоглолтод оролцжээ.