Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн эхэлхэд яг 30 хоног үлдлээ. Манай хойд хөрш Оросын Холбооны улсад зохион байгуулагдах тэмцээнд оролцох шигшээ багууд бүрэлдэхүүнээ зарлаж эхэллээ.
Хамгийн эхний баг нь дэлхийн 5 удаагийн аварга Бразил шигшээ баг байлаа.
Бразилын шигшээ багийн эмч Родриго Ласмар өнгөрсөн долоо хоногт багийн од Нэймарт хийсэн шинжилгээг танилцуулсан бөгөөд түүний бэртэл эдгэрэлтийн сүүлийн шатандаа орсон гэжээ.
ПСЖ клубын довтлогч Нэймар шигшээ багтаж ОХУ -ыг зорихоор болсон бол багийн анд Дани Алвес харин гэртээ үлдэхээр болжээ.
Бразилын шигшээ багийн дасгалжуулагч хоёр дугаар сард өгсөн ярилцлагадаа Дани Алвесийг үндсэн бүрэлдэхүүнд багтаана гэж хэлж байсан ч туршлагатай Бразил хамгаалагч бэртлийн улмаас Тите шинэ төлөвлөгөө боловсруулах шаардлагатай боллоо.
Бүрэлдэхүүн
Хаалгач: Алиссон (Рома) , Эдэрсон (Манчестэр Сити), Кассио (Коринтианс)
Хамгаалагч: Данило (Манчестэр Сити), Фагнер (Коринтианс), Марсело (Реал Мадрид), Филипэ Луис (Атлэтико Мадрид), Тиаго Силва, Маркуинос (Хоёул ПСЖ), Миранда (Интер Милан), Пэдро Гэромэл (Гремио).
Хагас Хамгаалагч: Касимэро (Реал Мадрид), Фернандиньо (Манчестэр Сити), Паулиньо (Барселона), Фред (Шахтар Донецк), Ренато Аугусто (Бээжин Гуоан), Филлипэ Коутиньо (Барселона), Вилльям (Челси), Доуглас Коста (Ювэнтус).
Довтлогч: Нэймар (ПСЖ), Тайсон (Шахтар Донецк), Габрьел Жесүс (Манчестэр Сити), Роберто Фирмино (Ливерпүүл).
Бразилын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “E” хэсэгт Коста Рика, Серби, Швейцарь гэсэн улсуудтай нэг хэсэгт орсон билээ.
Бразилын шигшээ баг ямар амжилтыг үзүүлэх вэ?