Аваргуудын Лиг

Мбаппе Реал Мадридтай тоглох тоглолтыг өнжиж магадгүй

Буурал тивийн хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд ирэх долоо хоногт явагдах билээ. Тэд эхний тоглолтод Реал Мадридад 3:1 -н харьцаа хожигдсон.

Шөвгийн 16 -н хамгийн сонирхолтой тоглолтуудын нэгээр нэрлэгдэж буй Реал Мадрид болон ПСЖ клубуудын Францад явагдах тоглолтод талбайн эздийн гол тоглогч Нэймар бэртлийн улмаас хариу тоглолтыг өнжихөөр болсон билээ.

Унаи Эмерийн багтай холбоотой бас нэгэн муу мэдээ гарсан нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй, хамгийн чадварлаг өсвөр настан Клайн Мбапэ хариу тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй болсон гэсэн мэдээ гарлаа .

Клайн Мбаппе Францын цомын тэмцээний хүрээнд лигийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Марсель клубтэй хийсэн тоглолтын эхний хагаст бэртэл авсан бөгөөд дасгалжуулагчаасаа сэлгээнд суух хүсэлт тавьснаар 46 дахь минутад Хавьер Пасторегоор сэлгэгдсэн.

Дасгалжуулагч, эмч нарын багийн хэлж буйгаар ирэх долоо хоногийн тоглолтод ПСЖ клуб Клайн Мбаппегүйгээр тоглох ажээ.

Өдгөө 19 настай Франц довтлогч Монако клубээс ПСЖ клубын төлөө худалдан авах нөхцөлтэйгөөр зээллэгээр тоглож байгаа билээ. Түүнийг ирэх зун 180 сая еврогоор худалдаж авахаар тохиролцоод байгаа билээ. Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй өсвөр насны хөлбөмбөгчин болох юм.

ПСЖ клуб Нэймар, Мбаппэгүйгээр Реал Мадрид клубыг хожиж чадах уу?

Vote to see the results
31% - 1 vote
31% - 4 votes
32% - 0 votes