Лиг 1

К.Мбаппе Алтан жаал шагналын эзэн боллоо!

1998 онд төрсөн өдгөө ердөө 18 настай Францын залуу авъяастан Килиан Мбаппе 21 хүртэлх насны залуу шилдэг тоглогч нар олгодог “Алтан жаал” шагналын эзнээр тодорлоо. Сэтгүүлчдийн саналаар тодруулдаг тус шагналын төлөө О. Дэмбэлэ, М.Рэшфорд, Габриел Жесүс гэсэн залуу авъяастнуудтай өрсөлдөж байсан юм.

Зуны солилцоо наймааны цонхоор Монако клубээс ирэх зун 180 сая еврогоор худалдагдах нөхцөлтэйгээр ПСЖ клубд ирсэн залуу довтлогч энэхүү шагналыг хүртсэн 3 дахь Франц тамирчин болсон бөгөөд өмнө нь А.Марсиал, П.Погба нар хүртэж байсан юм.