Ла лиг

Реал Мадрид 3:0 Эибар

Испаний Ла лигийн 9-р тойргийн хүрээнд явагдсан Реал Мадрид болон Эибар клубуудын тоглолт алдарт Сантиаго Бэрнабэу цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Талбайн эзэд тоглолтын эхний үеийг 2:0 харьцаатайгаар тэргүүлж дуусгасан, зочдоос Р.Оливэира өөрийн хаалгандаа гоол оруулж тоог нээсэн бол хоёр дахь гоолыг Реал Мадридын ирээдүй гэгдэж буй залуу хүү Асенссио тоог холдуулсан юм. Тоглолтын 3 дахь гоолыг Реал Мадридын зүүн жигүүрийн хамгаалагч Марсело оруулж хожлоо баталгаажуулсан юм.

Реал Мадрид ялалт байгуулснаар 20 оноотой болж хүснэгтийн 3-р байранд тэргүүлчдээс 5 оноо дутуу явж байна.