Премьер Лиг

Ю.Клопп: Маш муу, муу, муу хамгаалалт!

Английн Премьер лигийн 9-р тойргийн хүрээнд явагдсан Тоттенхэм болон Ливерпүүл клубуудын тоглолтонд талбайн эзэд буюу Тоттенхэм клуб өрсөлдөгчөө 4:1 харьцаатайгаар бут ниргэсэн. Тус тоглолтын шилдгээр шалгарсан Харри Кэйн тоглолтын дараах ярилцлагандаа илүү олон гоол оруулах боломжтой байсан гэж хүртэл хэлээд амжсан.

Ливерпүүл клубын дасгалжуулагч Ю.Клопп тоглолтын дараа өгсөн ярилцлагандаа:

“Тоглолтын үр дүн бүгд бидний алдааных. Тэд сайн байлаа. Тэд биднийг хожиход дэндүү хялбархан байлаа. Эхний гоол дээр бид зөв газраа байж чадсангүй. Зүгээр л энэ бол маш муу, муу, муу хамгаалалт. Хоёр дахь гоол сөрөг довтолгоо Д.Ловрэнлуу дамжуулхад хэтэрхий хоцорсон байлаа. “