Албан ёсны

Тибау Куртуа Реал Мадридад ирлээ!

(Photo by Yves Herman/Royal Belgium Pool/Getty Images)

Челси клубын хаалгач Бельги хаалгач Тибау Куртуа Реал Мадрид клубт ирлээ. Түүний солилцоо наймааны хэлэлцээр удаан үргэлжилсний эцэст ийнхүү биеллээ олж байна.

Челси клуб түүний оронд тоглох хүнийг олсны дараагаар Куртуаг явуулж байгаа юм. Түүнийг Атлетико Мадрид клубын залуу хаалгач Кэпа Арризабалага орлохоор болсон юм. Куртуаг орлуулахын тулд Челси Испанийн багт 71 сая паунд өгч Арризабалагаг дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач болгосон юм.

Куртуаг авахын тулд эзэн хааны баг Челсид 37 сая паундыг төлж байгаа юм.

Харин Реал Мадрид клуб түүнтэй зургаан жилийн гэрээ хийхээр тохиролцжээ.

Куртуагийн хувьд өмнө нь Испанийн нийслэлд тоглож байсан хэдий ч Реалд тоглож байгаагүй юм. Атлетикогоос гаралтай Бельгийн эрийн хувьд дахин нарлаг Испанид тоглохоор боллоо.

Түүний солилцоо биеллээ олсноор Реал Мадрид дахин нэг тоглогчийг Челсигээс авах боломжтой болсон нь Куртуагийн дотны найз Эдэн Азар юм.