Наймаа

Азард Челсидээ үлдэнэ

Энэ зуны солилцоо наймааны гол дүр нь Эдэн Азар байх боломжтой талаар бид өмнө нь хэд хэдэн удаа мэдээлж байсан. Өөрөө ч үүнийгээ батлах шиг ярилцлагуудыг ээлж дараалан хэвлэлүүдэд өгч байв. Мөн түүнийг багийн андууд, шигшээ багийн дасгалжуулагч нь хүртэл шинэ сорилттой нүүр тулах ёстой талаар захиж байсан нь олон хүний нүд Азар дээр буусан.

“Гэсэн ч тэрээр энэ зун багаа солихгүй Челсидээ үлдэнэ гэлээ.

Та бүгд намайг дэлхийн аваргын дараа юу гэж хэлснийг мэднэ. Гэсэн ч би энд аз жаргалтай байна. Би үүнийг талаар ярихыг хүсэхгүй байна.

Би одоо аз жаргалтай байна. Миний гэрээ дуусахад хоёр жил үлдсэн юу болохыг хамтаа харья. Ямартай ч би энэ зун багаа орхихгүй.”

Түүнийг хамгийн ихээр сонирхож байсан баг нь Реал Мадрид клуб бөгөөд Криштиану Роналдугаа орлуулах хүнээрээ сонгоод байсан  билээ.

Реал Мадрид Азарын дотны найз Тибау Куртуаг авснаар Бельги эрийг бараг авчихсан гэж буурал тивийн сонин хэвлэлүүд бичиж байсан ч талаар боллоо.