Премьер Лиг

Кевин Дэ Бройн бэлтгэлдээ эргэн ирлээ

Манчестер Сити клубын хагас хамгаалагч Кевин Дэ Бройны өвдөгний бэртэл хугацаанаасаа өмнө эдгэж,  бэлтгэлдээ гарсан  байна. Түүний хувьд улирлын эхэнд өвдгөндөө хүнд гэмтэл авсан бөгөөд, дор хаяж 3 сарыг талбайн гадна өнгөрөөнө гэж байсан юм.

Харин эмч нар түүний гэмтлийг хагалгаа хийх шаардлагагүй гэж үзсэнээр, 27 настай Белги залуу таамаглаж байсан хугацаанаас бараг 2 сарын өмнө эргэн ирэх боломжтой болж байна.


Хотынхныг энэ долоо хоногт Аваргуудын лигт Хоффенхайм,  Премьер Лигийн хүснэгтийн тэргүүн байрын төлөө Ливерпүүл клубтэй хийх чухал тоглолтууд хүлээж буй энэ үед, Дэ Бройн гэмтлээсээ эргэн ирж буй нь тун сайн мэдээ болж байна.

КДБ өнгөрсөн улирлалд багтайгаа Премьер Лиг, Лигийн цомын аварга болсон бөгөөд бүх тэмцээнд нийт 12 гоол оруулж, 21 гоолын дамжуулалт өгч шилдэг тоглолт үзүүлсэн билээ.