Албан ёсны

Ламела, Сон нар Тоттэнхэмтэй гэрээгээ сунгалаа

Сон 2023 он хүртэл гэрээгээ сунгалаа (Photo by Tottenham Hotspur FC/Tottenham Hotspur FC via Getty Images)

Английн Тоттэнхэм баг Аргентин тоглогч Эрик Ламела болон Солонгос тоглогч Сон Хён Мин нартайгаа урт хугацааны гэрээг байгууллаа. Сонтой Тоттэнхэм 2023 он хүртэл 5 жилийн гэрээг байгуулсан бол Эрик Ламелатай 2022 он хүртэл 4 жилийн гэрээг байгуулсан байна. Соны хувьд 2015 онд Байер Ливеркусэн багаас ирж байсан ба энэ хугацаанд 140 тоглолтонд 47 гоолыг Хойд Лондонгийн багийн төлөө оруулжээ. Ламелагийн хувьд Рома багаас 2013 онд ирж 154 тоглолтонд 23 гоолыг оруулсан байна.

Сон өнгөрсөн дэлхийн аваргаар шигшээ багтаа хоёр гоолыг оруулсан. Үүний нэг нь Өмнөд Солонгос Германыг буулгаж авч тэднийг тэмцээнээс хассан тоглолтонд тохиолдсон юм. Мөн тэрбээр Тоттенхэмийн сүүлийн 55 тоглолтын 53-д нь ооролцсон байна.

Сон Хён Мин өнгөрсөн улиралд премьер лигийн 20 дахь гоолоо оруулснаар бүх цаг үеийн түүхэнд английн премьер лигт хамгийн олон гоол оруулсан ази тоглогч болсон юм. Өмнө нь энэ амжилтыг 19 гоолтойгоор Манчестер Юнайтэдын Пак Жи Сун эзэмшдэг байлаа.

Эрим Ламелагийн хувьд нутаг нэгт дасгалжуулагч Маурисио Почеттиногийн удирдлаган дор тоглож байгаа. Тэрбээр өмнөх улирлуудаад бэртлийн улмаас төдийлөн олон тоглолтонд оролцож чадаагүй. Түүний хувьд 2013 онд багт өндөр үнээр элссэнээсээ хойш өөрийгөө төдийлөн сайнаар харуулж амжаагүй байгаа юм.