Шуум

Бэнзэма Италид ирэх үү?

Аваргуудын лигийн шигшээ тоглолт

Сүүлийн жилүүдэд Италийн лигийн нэр хүнд унаж шилдэг тамирчид Италийн лигээс дайжих болсон. Үүгээр ч зогсохгүй Европын тавцанд Ювэнтүсээс өөр баг сайн амжилт үзүүлэхээ болиод байгаа билээ. Криштиану Роналдугаас эхлэлтэй том тамирчдын давалгаанд өөр тамирчин нэгдэх гэж буй нь Франц довтлогч Карим Бэнзэма юм.

Италийн хамгийн том эх сурвалжуудын нэг ‘Sky Sports Italia’ АС Милан клуб Карим Бэнзэмагийн асуудлаар Реал Мадридтай холбоо тогтоосон талаар мэдээллээ.

Аваргуудын лигийн 7 удаагийн Аварга АС Милан клуб сүүлийн 9 жил Реал Мадридын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Карим Бэнзэмаг худалдаж авах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа гэнэ.

Бэнзэмад гурван жилийн 27 сая еврогийн буюу жилийн 9 саяын санал тавихаар бэлдээд буй гэнэ.

‘Галактикос 2’ төслийн бүрэлдэхүүнд багтаж Реал Мадридын төлөө 9 жил тоглосон тэрээр жил бүрийн солилцооны цонхоор багаа сэлгэх талаар цуурхлууд дэгддэг ч одоог хүртэл Мадридад тоглож байгаа юм.

Реал Мадридад 13 дахь цомыг нь авчрах тоглолтод 2 гоол оруулсан клубын ерөнхийлөгч Ф.Пэрэзтэй эцэг хүүгийн харилцаатай гэгддэг К.Бэнзэмаг Миланы удирдлагууд урвуулж чадах болов уу?