ДАШТ

Би үүнийг хүртэх эрхгүй

(Photo by Patrick Smith – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусаад долоо хоногийн хугацаа өнгөрч буй ч холбоотой мэдээ мэдээллүүд нь тасрахгүй байна. Хорватын шигшээ баг шагналын мөнгөө хүүхдийн байгууллагад хандивлаж, зарим тамирчид нь тосгоныхоо бүх хүмүүсийн өрийг дарж байгаа бол өөр хэсэг нь бүх мөнгөө сайн үйлсэд хандивласаар байна.

Өөр нэгэн холбоотой мэдээлэл гарсан нь Хорватын шигшээ баг ОХУ явах бүрэлдэхүүнд багтсан ч тэмцээний үеэр багаасаа хөөгдсөн Калиничтай холбоотой мэдээлэл юм. Сахилга батын зөрчлөөсөө болж бэлтгэлийн баазаасаа хөөгдсөн түүнд дэлхийн аваргын мөнгөн медальтнууд мөнгөн медалиа өгөх боломжтойгоо илэрхийлсэн.

Гэсэн ч Калинич тус медалийг авах эрхгүй гэж үзэж тус медалийг хүлээж авч чадахгүйгээ илэрхийллээ.

Хорватын шигшээ баг мөнгөн медаль хүртсэний дараа интернэт, сошиал орчинд ‘Бүү Каланич шиг бай’ хөдөлгөөн өрнөж олон мянган хүнийг хамарсан билээ.