ДАШТ

‘Түүнийг багт байгаад баяртай байна’

(Photo by Anthony Dibon/Icon Sport via Getty Images)

Франц болон Бельгийн шигшээ багуудын тоглолт манай цагаар 02:00 -ээс явагдна. Тоглолтын өмнө Францын шигшээ багийн шилдэг хамгаалагчдын нэг Рафаэл Варан багийн лидер Антуан Гризманны талаар сэтгүүлчдэд:

Рафаэл Варан: Гризманн бол багт маш хэрэгтэй тоглогч. Тэр яаж боломж үүсгэхээ сайн мэддэг. Тэр мөн багт эерэг уур амьсгалыг авчирч чаддаг. Тэр энэ багт байгаадаа маш их баяртай байгаа. Түүний энэ сэтгэлзүй нь багт маш эерэгээр нөлөөлж байна.

Францчууд дэлхийн аваргын 6 дахь хагас шигшээдээ бэлдэж байна. Тэд өмнөх хоёр удаагийн хагас шигшээ тоглолтондоо аль алинд нь ялалт байгуулсан. Энэ удаад тэд өөрсдийн хөрш Бельгийн шигшээ багтай тулах гэж байгаа юм.