ДАШТ

Хагас шигшээн эхний тулаан Франц, Бельги

(Photo by FIFA/FIFA via Getty Images)

XXI удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд ердөө дөрөвхөн тоглолт үлджээ.

Шөвгинй дөрөвт 1998 оны дэлхийн аварга Франц, 1966 оны дэлхийн аварга Английн шигшээ багууд үлдээд байгаа юм. Мөн тэдэн дээр хаарахан алтан дагиныг өргөж амжаагүй байгаа Бельги, Хорватын шигшээ багууд нэмэгдэж буй.

Шөвгийн дөрвийн эхний тулаан Франц болон Бельгийн шигшээ багуудын хооронд явагдах хуваарьтай. Тэмцээний хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй гэгдэж буй хоёр багийн хоорон дахь тулааны өмнөх мэдээллийг TRB Mongolia, Pergola -тай хамтран хүргэж байна.

Францын шигшээ багийн хасагдах шатны тоглолт Месси тэргүүтэй Аргетинын шигшээ багийг Мбаппэгийн гайхамшгаар, хоккейн үр дүнгээр хожсноор эхэлсэн. Дараа нь Роналдутай Португалийг хожсон Уругвайг Каванигүйгээр нь төвөггүй буулган авч хагас шигшээ үлдээд буй.

Харин өрсөлдөгч Бельгийн хувьд хэсгийн шатны сүүлийн тоглолтдоо цомын төлөөх мөчирний аль талдаа гарах шийдвэрлэх тулааныг Англитай хийж улмаар хожиж олон хүнийг гайхшруулсан. Тэдний сонгосон замд Япон хөндөлсөж чадаагүй, Нэймар Коутиньо тэргүүтэй Самбагийн Хаад ч чадаагүй.


Азар, Дэ Бройн, Лукаку тэргүүтэй Бельгийн алтан үе (Photo by Patrick Smith – FIFA/FIFA via Getty Images)

Багуудын мэдээ

Энэ тоглолтод Францын багаас өмнөх тоглолтыг торгуулийн улмаас өнжөөд байсан Блэис Матүиди талбайдаа эргэн ирнэ. Харин Бельгиэс баруун жигүүрийн Томас Менье нь торгуулийн улмаас талбайд гарахгүй гэсэн муу мэдээ байна.


Ярилцлага

Рафэел Варан

“Бельги бол залуу баг гэвч тэд бэлэн болсон. Бид бүгд энэ тоглолт хүнд тоглолт болно гэдгийг мэднэ. Ромелу Лукаку бие бялдарын хувьд ямар ч хамгаалалтын эсрэг төвөг учруулна.  Бид түүнд ямар ч зай олгож болохгүй, учир нь тэд бол чадварлаг довтлогч.”

Эдэн Азарын хувьд би түүний эсрэг Лиллэд байхад нь тоглож байсан. Тэр бол чадварлаг, бөмбөг эзэмшилт сайтай тамирчин. Би түүнд ямар ч боломж олгож болохгүй. Хэрвээ бид тэгж чадвал бид санаачлагыг гартаа авах болно. 

Кэвин Дэ Бройн

“Хэврээ чи дэлхийн аваргын хагас шигшээд шалгарвал өрсөлдөгч чинь энгийн нэгэн байхгүй.  Бид Францтай эн тэнцүү чадвартай. Бид сэтгэлзүйн хувьд, биеийн хувьд бүх чадлаараа хичээх болно. Тоглолт дуусахад чи бүх чадлаараа хичээсэн бол хожно үгүй бол тэд илүү байвал тэд илүү гарна. Энэ бол хөлбөмбөг.”


(Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)

Тоон үзүүлэлт

Хоорондын тоглолт

  • Өмнө нь тэд олон улсын тэмцээнд гурав тулахад Франц бүгдэд нь хожиж байсан. Үүний хоёр нь Дэлхийн аваргын хүрээнд байжээ.
  • 1984 оны Европын аваргын хэсгийн шатанд гурван өнгөтнүүд Бельгийг 5:0 -ээр бут ниргэж байсан. Тус тоглолт алдарт Мишел Платини хат-трик хийж байжээ.
  • Гэсэн ч Бельгийн шигшээ баг сүүлийн 3 уулзалтдаа Францад ялагдаагүй байна. 2015 онд болсон нөхөрсөг тоглолтод Маурун Феллайнигийн хоёр гоолоор Бельги 4:3 -аар хожжээ.
  • Хоёр багийн хоорондын 74 дэх учраа нь хагас шигшээ тоглолт болж тэмдэглэгдэж байна. Өмнөх тоглолтуудад Бельги 30 удаа хожиж байсан бол Франц 24 удаа хожиж үлдсэн 19 -т нь тэнцэж байжээ.

Франц

  • Францын шигшээ баг 6 дахь удаагаа хагас шигшээд шалгараад байна. Тэд эхний гурван тохиолдолдоо буюу 1958, 1982, 1986 онуудад энэ шатанд хожигдож байсан бол 1998, 2006 онуудад ялж шигшээд шалгарч байсан билээ.
  • Тэд сүүлийн 13 дэлхийн аваргын тоглолтдоо ердөө нэг хожигдоод байна. Тэр нь 2014 онд тэмцээний аварга Германд шөвгийн наймд 1:0 харьцаатай хожигдсон нь тэмдэглэгджээ.
  • Францын шигшээ баг зургаан удаа хаалганд цохих тутамдаа нэг гоол оруулж байна.
  • Антуан Гриезманн хасагдах шатны зургаан тоглолтод долоон гоол оруулаад байна. ДАШТ+ЕАШТ

Бельги

  • Бельгийн шигшээ баг өмнө нь 1986 онд дэлхийн аваргын хагас шигшээд шалгархад Диего Арманда Марадонад ялгдаж байсан. Аргетинтай тоглоход түүний хоёр гоолоор Бельги шигшээд хүрэх мөрөөдлөөсөө атгаад алдаж байв.
  • Бельги сүүлийн 24 тоглолтдоо нэг ч хожигдоогүй. Тэд сүүлийн 7 тоглолт дараалан хожоод байна.
  • Бельги одоогоор 14 гоол оруулаад байгаа нь 2002 оны Бразилаас хойших хамгийн олон гоол оруулсан багаар нэрлэгдэж байна. Тэд 16 жилийн өмнө 15 гоол оруулж байжээ.
  • Одоогоор Бельгийн шигшээ багаас 9 өөр тамирчин гоол оруулаад байна. (Авто гоолыг тооцоод) Өмнө нь 2006 оны Итали, 1982 оны Францын шигшээ багууд 10 өөр тамирчин гоол оруулж байв.
  •  Ромелу Лукаку сүүлийн 13 тоглолтод 20 гоолд оролцоод байна. 17 гоол, 3 гоолын дамжуулалт