ДАШТ

Энэ тоглолт ээлжит “дайчдын тулаан” байх болно.

(Photo by Anthony Dibon/Icon Sport via Getty Images)

Франц Бельгийн шигшээ багуудын тоглолт эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Энэ үед тамичид, албаныхан тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцаж байна.

Францын шигшээ багийн хамгаалагч Павар тоглолтын талаар сэтгүүлчдэд:

Павар: Энэ тоглолт үнэхээр том тоглолт. Бидний өөдөөс маш өндөр зэрэглэлийн тоглогчид тулах болно. Энэ тоглолт ээлжит “дайчдын тулаан” байх болно. Тиймээс бид энэ тоглолтыг даван гарах шаардлагатай болж байгаа. Гэхдээ миний хувьд ямар нэгэн асуудалгүй гэж бодож байна.

Паварын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гоёмсог гоолуудын нэгийг Аргентинын эсрэг оруулсан билээ.