ДАШТ

К.Роналдугийн энэ ДАШТ -д эвдээд буй 8 амжилт

(Photo by Stuart Franklin – FIFA/FIFA via Getty Images)

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцэээний гурав дугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Тэмцээний хасагдах шатны эрхээ ОХУ, Уругвай, Испани Португалийн шигшээ багууд авлаа.

Сүүлийн хэдэн жил урд өмнөхөөсөө илүү тодоор гялалзаж буй тамирчин бол Криштиану Роналду. Түүнийг мэргэжилтнүүд, аналистууд сайн чанарын дарстай их зүйрлэдэг.

Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд л гэхэд тэрээр өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүддээ оруулж байсан гоолоос их гоолыг оруулаад байна. Мөн мэргэн буучдын жагсаалтад дээгүүр байранд бичигдэж буй.

Тэрээр одоогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр сонирхолотй 8 амжилтыг эвдээд байна.

4 дэлхийн аваргад гоол оруулсан 4 дэх тамирчин

Нээлтийн тоглолтод Испанийн шигшээ багийн эсрэг 3 гоолыг Давид Дэ Хеагийн хаалганд зоосон. Ингэснээр тэрээр 4 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараалан гоол оруулсан 4 дэх тамирчин боллоо. Өмнө нь Юве Сээлэр, Мирослав Клосе, Пэлэ нар уг амжилтыг үзүүлж байсан юм.

9 тэмцээн дараалан гоол оруулсан хоёр дахь тамирчин

2004 оноос эхлэн шигшээ багтаа тоглох болсон Криштиану Роналду оролцсон тэмцээн бүрдээ гоол оруулжээ.

Өмнө нь энэ амжилтыг Гана улсын алдарт хөлбөмбгчин Асамоа Гиян ганцаар эзэмшдэг байжээ.

Арван зургаагийн гадна хэсгээс гол оруулсан хоёр дахь тамирчин

Криштиану Роналдугийн Испанийн эсрэг арван зургаагийн гаднаас оруулсан гоол нь Португалийн шигшээ багийн торгуулийн шугамны гаднаас оруулсан хоёр дахь тохиолдол болон тэмдэглэгджээ. Өмнө нь Дэкү 2006 онд Ираны шигшээ багийн хаалганд гоол оруулж байжээ.

ДАШТ -д Испанийн эсрэг хат-трик хийсэн анхны тамирчин

2010 оны дэлхийн аваргуудын хаалганд өмнө нь ямар ч тамирчин гурван гоол оруулж байгаагүй ажээ.

ДАШТ -д хамгийн хөгшиндөө хат-трик хийсэн тамирчин

Өдгөө 33 настай Португали довтлогчийн хувьд хамгийн хөгшиндөө гурван гоол оруулсан тамирчин болсон.

ДАШТ -д хат-трик хийсэн 3 дахь Португали тамирчин

Өмнө нь алдарт Эусибиу 1966 онд хийж байсан. Харин дараа нь Пэдро Паулэтта 2002 онд нэг тоглолтод гурван гоол оруулж байжээ. Харин Криштиану Роналду 3 дахь хүн нь болж байна.

Тэрээр Европын бүх цаг үеийн мэргэн бууч болсон

Мароккогийн эсрэг хийсэн тоглолтод Криштиану Роналдугийн нэг гоолоор Португаличууд ялалт байгуулсан. Мөн тэрээр шигшээ багийнхаа нэрийн өмнөөс хамгийн олон гоол оруулсан Европ тоглогч болсон. 85 гоол

ДАШТ -д зүүн хөл, баруун хөл, толгойгоороо гоолдсон хоёр дахь Португали тоглогч

Сонин гэмээр тус амжилтыг өмнө нь 1966 онд Жосе Торрэс хийж байсан бол Роналду энэ амжилтыг давтлаа.