ДАШТ

Хож эсвэл гэртээ харь: Бельги, Япон

(Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Одоогоор шөвгийн наймын шатанд Уругвай, ОХУ, Франц, Хорват гэсэн багууд шалгараад байгаа бол Аргентин, Португали, Дани, Испанийн шигшээ багууд гэртээ харихаар болоод байна. Өнөө шөнө хэн, хэн дараагийн шатанд шалгарах хэн гэртээ харихаа шийдэх гэж байна.

Хэсгийн шатнаас 100% -ийн амжилттай дараагийн шатанд шалгараад буй Бельгийн шигшээ баг дэлхийн хамгийн их хүн амтай Японы шигшээ багтай тулах юм.

Японы шигшээ хэсгийн сүүлийн тоглолтдоо Польшийн шигшээ багийн эсрэг идэвхигүй тоглосон гэж дотоодын хэвлэл мэдээлэлдээ шүүмжлүүлээд амжсан. Тэд Польшд 1:0 -ийн харьцаатай хожигдсныхоо ачаар дараагийн шатанд шалгарсан билээ.

Харин Бельгийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтдоо хожигдохын төлөө тоглосон ч Аднан Янузайгийн гоолоор Английн шигшээ багийг хожиж хэсгээ тэргүүлсэн. Улмаар аварга авах зорилготой Бельгичүүд замдаа амаргүй өрсөлдөгчтэй ээлж дараалан тулахаар болсон.


Японы шигшээ багийн шилдэг довтлогч Шинжи Оказаки бага зэргийн бэртэлтэй гэсэн мэдээлэлтэй байна. Харин Бельгийн шигшээ багийн довтлогч Ромелу Лукаку өмнөх тоглолтод бэртлийн улмаас оролцоогүй байсан. Энэ удаад 100% бэлэн гэж дасгалжуулагч Роберто Мартинез хэлжээ.

Тоон мэдээлэл

Хоорондын тоглолт

  • Тэдний өмнөх ДАШТ -na хүрээнд хийсэн уулзалт 2002 онд тохиож 2:2 -ын харьцаатайгаар тэнцэж байсан.
  • Хоёр баг хоёул өмнө нь торгуулийн цохилтоор тэмцээнийг өндөрлүүлж байсан. Япон 2010 онд Парагвайд хожигдож байсан бол Бельги 1986 онд Испанид торгуулийн цохилтоор хожигдож байжээ.

Бельги

  • Бельгийн шигшээ баг 6 дахь удаагаа хэсгийн шатыг давж буй нь энэ. Гэхдээ тэд ердөө хоёр удаа дараагийн шатанд шалгарч байжээ.
  • Тэд хэсгийн шатанд хамгийн олон гоол оруулсан багаар тодорсон. 9 гоол
  • Тэд хэсгийн шатанд 3 хожсон гурван багийн нэг. Уругвай, Хорват
  • Тэд өмнөх тоглолтуудад 2 удаа хаалгаа хуурай манасан. Уг амжилтыг үзүүлэхийн тулд өмнө нь 11 тоглолт хийж байжээ.
  • Тэд хасагдах шатанд тоглосон 11 тоглолтдоо бүгдэд нь гоол алдаж байжээ.

Япон

  • Японы шигшээ баг өмнө нь хэзээ ч хасагдах шатанд ялалт байгуулж байгаагүй ажээ.
  •  1998 онд анх дэлхийн аваргад орсноосоо хойш тэд өнжөөд нэг удаа хэсгийн шатнаас цааш шалгараад байна.
  •  Япончууд хасагдах шатанд ердөө нэг гоол алдаж байжээ.
  •  Тэд Европын багийн эсрэг хийсэн 9 тоглолтдоо ердөө 2 хожжээ.