Сери-А лиг Шуум

Тунис хагас хамгаалагч Италийн багуудын анхаарлыг татаж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол олон тамирчдын хувьд өөрийгөө нээн харуулж европын хүчирхэг багуудад зарагдах боломжийг олгодог билээ. Энэ жишгээр Тунисын шигшээ багийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Фержани Сассиг европын тэр дундаа Италийн хэд хэдэн багууд сонирхож эхлэсэн байна.

26 настай хагас хамгаалагч Сауди Арабын Аль-Насср клубт тоглодог бөгөөд өнгөрөгч 1-р сард Сауди Арабын багт нэгдсэн юм. Түүнийг Италийн акулууд болох Наполи, Ювентус, Милан, Лазио, Рома зэрэг багууд сонирхож байна гэсэн мэдээллийг Италийн Mediaset Premium цацсан байна.

Сассигийн хувьд ДАШТ-ийн хэсгийн эхний тоглолтонд торгуулийн цохиолтоор гоол хийн Английн багийн хаалгыг мялааж аль хэдийн үзэгчдийн танил болоод амжсан билээ.