ДАШТ

Яаж Япон хасагдах шатанд шалгарсан бэ?

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дугаар тойргийн тоглолтууд өндөрлөж байна. ‘Үхэх’ сэхэхээ шийдэх тус тоглолтууд гал гарсан шийрүүн мөн тактик, тоон мэдээлэл дээр тулгуурласан тоглолтууд явагдаж байна.

H хэсгийн хүрээнд явагдсан хоёр тоглолт бие биенээсээ хамааралтай тоглолтууд байлаа.

Энэ тойргийн тоглолт явагдахаас өмнө Японы шигшээ баг хэсгийг 4 оноотой тэргүүлж байсан юм. Цэнхэр Самурайнууд энэ тоглолтоос оноо авахад л дараагийн шатанд шалгарах байв. Гэсэн ч тэд Европ тивийг төлөөлөн оролцож буй хүчирхэг Польшийн шигшээ багт хожигдож тоглолтоос оноо авч чадаагүй.

Хэсгийн нөгөө тоглолт болох Колумб, Сенегалын шигшээ багуудын тоглолтоос Африк тивийн сүүлчийн найдвар болсон Сенегалчууд оноо авахад л мөн дараагийн шатанд шалгарах байсан ч тэд оноо авч чадаагүй.

Колумбын шигшээ Сенегалын шигшээ багийг хожсноор 6 оноотой болж хэсгээ тэргүүлж байгаа юм. Харин Сенегал болон Японы шигшээ багууд хожигдсноор оноо тэнцсэн.

Мөн тэдний хоорондын тоглолт 2:2 -ын харьцаатайгаар тэнцсэн учир хэн нь хүснэгтийн дээр бичигдэхийг хоорондын тоглолтоор шийдэх боломжгүй болсон юм.

Дээрээс хоёр багийн оруулсан гоол, алдсан гоолууд яг тэнцүү байсан. Хоёр баг хоёул 4 гоол оруулж 4 гоол хаалгандаа алдсан. Энэ үед хоёр багуудын тэмцээнд хэр цэвэр тоглосон үзүүлэлтэд тулгуурлаж дараагийн шатанд тоглох багийг сонгодог дүрэмтэй ажээ.

Цэвэр тоглолтын онооны дүрэм

  • Шар хуудас -1 оноо
  • Хоёр шар аваад нэг улаан бол -3 оноо
  • Шууд улаан бол -4 оноо
  • Шар аваад шууд улаан авбал -5 оноо

Улмаар Ази тивийн төлөөлөл Япон 3 шар хуудастай бол Африк тивийн төлөөлөл Сенегал 6 шар хуудастай байжээ.

  • Япон 3 оноо
  • Сенегал 6 оноо

Улмаар цэвэр тоглолтоороо дэлхийн хамгийн их хүнтэй тивийг төлөөлөн оролцож буй Японы шигшээ баг дараагийн шатанд шалгарлаа.