ДАШТ

Хэрэв Мексик Бразилыг хожвол пиво үнэгүй

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой сонирхолтой маркетингийн кампанит ажлууд эд өрнөсөөр байна. Өмнөд Солонгос Германы шигшээ багийн тоглолтын үеэр Мексикийн авиа компани ‘Mexico Aero’ Өмнөд Солонгосын үйлчлүүлэгчиддээ 20% -ийн хөнгөлөлт үзүүлсэн.

Тэгвэл өөр нэгэн Мексикчүүдтэй холбоотой маркетингийн кампанит ажил эхэлжээ. Энэ нь шөвгийн арван зургаад учраа таарах Бразил болон Германы шигшээ багуудын тоглолтод хэрэв Мексикчүүд ялалт байгуулбал шар айраг үнэгүй болох гэнэ. Тодруулбал ДАШТ -ий албан ёсны шар айраг ‘Budweiser’ Калефорни мужийн бүх хүнд үнэгүй шар айраг тараах гэнэ.

1994 оноос хойш Мексикчүүд тасралтгүй хасагдах шатанд шалгарсан ч шөвгийн наймд үлдэж байгаагүй харамсалтай түүхтэй юм.

Харин Бразил сүүлийн 3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хангалтгүй тоглож тааруу амжилт үзүүлсэн гэмээ цайруулахаар энэ тэмцээнд хүрэлцэн ирээд байгаа юм.