Дэлхийн хөлбөмбөг

Хож эсвэл гэртээ харь: Бразил-Мексик

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлээд аль хэдийн 2 хоног өнгөрчээ. Өнөөдөр хоёр тоглолт байгаагаас илүү сонирхолтой, илүү өрсөлдөөнтэй болох тоглолтоор эхний буюу Америк тивийн төлөөлөл болох Бразил-Мексикийн багуудын тоглолтыг нэрлэж байгаа билээ.  Мексикчүүд энэ дэлхийн аваргын хасагдах шатанд дэлхийн 4 удаагийн аварга Германы шигшээ багийн үнэ цэнээр шалгарч орж ирсэн бол Бразилчууд төвөггүй хэсгээ тэргүүлж чадсан.


Сербийн багийн эсрэг тоглолтонд бэртэл авсан Марсело Ням гарагийн бэлтгэлд оролцсон бөгөөд тэрбээр энэ удаагийн тоглолтонд оролцох боломжтой аж. Харин баруун жигүүрийн хамгаалагч Данилогийн бэртэл бага зэрэг асуудалтай байгаа бөгөөд түүнийг Фагнер орлож магадгүй.

Харин Мексикчүүдийн хувьд гол асуудал нь төвийн хамгаалагч Хектор Морэногүйгээр энэ удаагийн тоглолтонд оролцох болсон явдал юм. Морэно хэсгийн шатанд 2 шар хуудас авсан учир Бразилын эсрэг тоглохгүй.


Өнгөрсөн дэлхийн аваргад Германчуудад 7-1 харьцаатайгаар гутамшигтай хожигдсон тэд энэ удаагийн дэлийн аваргад түрүүлэх зорилготой ирсэн нь ойлгомжтой. Титегийн удирдлага дор Бразилчууд 24 тоглолт хийхдээ 19-д нь ялалт байгуулж 18 удаа хаалгаа хуурай манасан нь ямар ч багийг айлгахаар үзүүлэлт. Гэтэл Мексикчүүдийн хувьд тоон үзүүлэлт тэдний эсрэг байна. Ацтекчууд 1994 оноос хойш зургаан ДАШТ дараалан шөвгийн 16-аас мултарсан гэсэн харамсалтай тоо баримт тэднийг дагаж байна.


Тоон үзүүлэлт

Хоорондын тоглолт:

  • Бразил ДАШТ-ий хүрээнд Мексиктэй хийсэн сүүлийн 4 тоглолтондоо ялагдаагүй бөгөөд бүгдэд нь хаалгаа хуурай манасан. /3 ялж 1 тэнцсэн/
  • Тэд хамгийн сүүлд ДАШТ-ий хүрээнд 2014 онд хэсгийн шатанд тоглосон бөгөөд тоглолт 0:0 харьцаатай өндөрлөсөн.
  • Харин хамгийн сүүлд тэд 2015 онд Сан Пауло хотод тоглоход Селасаочууд 2:0 харьцаатайгаар ялалт байгуулсан.

Бразил

  • Бразил ДАШТ-ий хүрээнд хэзээ ч Төв эсвэл хойд Америкийн багт ялагдаж байгаагүй
  • Сүүлийн 6 удаагийн ДАШТ-д тэднийг зөвхөн Европын багууд л зогсоож чадсан.
  • 1990 оны ДАШТ-аас хойш тэд шөвгийн 16-аас мултарч үзээгүй
  • Тэд сүүлийн 8 тоглолтыхоо 7-д нь хаалгаа хуурай манасан.

Мексик

  • Мексикчүүд ДАШТ-ий хүрээнд Өмнөд Америкийн багийг ердөө ганц л удаа ялж байсан нь 2002 онд Экуадорыг ялж байв.
  • Мексикчүүд зургаан ДАШТ дараалан шөвгийн 16-аас мултарсан.
  • Тэд хамгийн сүүлд 1986 онд л хамгийн сүүлд шөвгийн 8-д үлдэж байсан.
  • Хавьер Эрнандэс энэ удаагийн ДАШТ-д 270 минут тоглохдоо ердөө ганц удаа хаалгаа оносон цохилт хийсэн. Гэхдээ тэр ганц цохилтоороо гоол оруулж чадсан.