ДАШТ

Хож эсвэл Гэртээ харь: Испани, ОХУ

(Photo by Mike Hewitt – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхэлж эхний багууд хасагдаад эхэлсэн. Эхний өдөр сүүлийн 10 жил хөлбөмбөгийн ертөнцөд өөрсдийн ноёрхолоо тогтоосон Криштиану Роналду, Лионел Месси нарын багууд хасагдаж хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалсан орой байлаа.

Харин манай цагаар өнөөдөр орой 22:00 -аас дараагийн тоглолтууд эхлэх гэж байна. Зохион байгуулагч ОХУ болон 2010 оны ДАШТ -ий аварга Испанийн шигшээ багуудын тоглолт өнөөдрийн 2 тоглолтын эхнийх нь байх болно.

ОХУ -ын шигшээ багийн хувьд тэмцээний А хэсгээс Уругвайг дагаж хоёр дугаар байраар шалгарсан бол Испаничууд эцсийн мөчид хэсгээс гарах эрхээ баталгаажуулж улмаар B хэсгийг тэргүүлсэн.


ОХУ -ын шигшээ багийн гол найруулагч Алан Загаев нээлтийн тоглолтод авсан бэртлээсээ болж энэ тоглолтыг мөн л өнжинө. Түүн дээр нэмэгдэж Игор Смолников Уругвайн эсрэг авсан улаан хуудаснаасаа болж энэ тоглолтыг өнжих юм.

Хэрэв энэ тоглолтод ОХУ -ын шигшээ багийн Александр Головин, Федор Смолов,  Юри Газински нар энэ тоглолтод шар хуудас авбал дараагийн тоглолтыг өнжих аюултай юм.

Испанийн шигшээ багийн хувьд бэртэл гэмтэл гайгүй ч үндсэн бүрэлдэхүүндээ бага зэрэг өөрчлөлт оруулж магадгүй байдалтай байна.  Шар хуудастай байгаа Сэрхио Бүскэцийг суулгаж магадгүй мөн Давид Силвагийн оронд Марко Асэнсио үндсэн бүрэлдэхүүнд багтаж тоглож магадгүй юм.


Ярилцлага

Дани Карвахал: Одооноос эхэлж тоглолтууд үхэл эсвэл амьдрал байх болно. Чи тэнцээний төлөө тоглож болохгүй, чи зөвхөн хожхын төлөө л тоглох ёстой үгүй бол гэртээ харина. 

Миний бодлоор энэ тоглолтууд маш өөр байх болно. Бид өөрсдийн сайнаараа тоглож чадна. 

Станислав Черчесов: Испани биднээс илүү тоглолттой баг. Энэ нь хожил байгуулахад тун хүнд гэсэн үг. Гэхдээ бид хэрхэн хожих аргаа олох болно.

Бид өмнө нь Хулен Лопэтегигийн багийн эсрэг тоглож байсан одоо Фернандо Иеррогийн удирдлага дор өөрчлөгдсөн гэдгийг харж байна. 


Тоон мэдээлэл

Хоорондын тоглолт

  • Тэд өмнө нь хоорондоо 6 удаа тоглоход Испаничуудыг ОХУ нэг ч удаа ялж байгаагүй. 2 тэнцээ, 4 ялагдал
  • Гэвч тэдний сүүлийн учраанд хоёр баг 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн.
  • Испани сүүлийн 3 учраандаа 10 гоол оруулаад байна.
  • Сүүлийн 3 олон улсын тэмцээнд хоорондоо таарахад Испани 3 удаа хожсон.

Испани

  • Испани 2006 оны ДАШТ -ээс хойших олон улсын тэмцээнд тоглосон 33 тоглолтынхоо 32-т нь өрсөлдөгч багаасаа илүү бөмбөг эзэмшсэн.
  • Андрес Иньестагийн олон улсын тэмцээний хүрээнд хийх 30 дахь тоглолт энэ байх болно.
  • Андрес Иньеста Испани дэлхийн аварга цол авчирсан цохилтоосоо хойш олон улсын тэмцээнд гоол оруулаагүй. Одоогоор 32 цохилт гүйцэтгээд байна.
  •  Иско сүүлийн 15 тоглолтдоо 12 гоолд оролцоод байна.
  • Испани сүүлийн 12 олон улсын тэмцээнд 11 -т нь гоол оруулсан байна.

ОХУ

  • ОХУ -ын шигшээ баг ЗХУ задарснаас хойш хоёр дахь удаагаа хэсгийн шатыг давж байна.
  • Тэдний хамгийн сүүлийн хасагдах шатны хожил нь ЗХУ байхдаа 1966 онд Унгарыг 2:1 харьцаатай хожиж байсан нь тэмдэглэгджээ.
  • ОХУ -ын шигшээ баг агаарын тулаанд хамгийн олон ялалт байгуулсан багаар нэрлэгдэж байна.
  • Тэд хэсгийн шатандаа 8 гоол оруулсан нь 1986 оноос хойших хамгийн сайн үзүүлэлт. ЗХУ -ын шигшээ баг Мексикт болсон ДАШТ -д шөвгийн 16 -д Бельгийн шигшээ багт нэмэлт цагт 4:3 -ын харьцаатай хожигдож байжээ.