ДАШТ

Тоглолтын өмнө: Бельги – Тунис

Эхний тоглолтоос бүтэн оноогоо авч чадсан улаан чөтгөрүүд хоёр дахь тоглолтоо Англид хожигдсон Тунисын шигшээ багтай хийх гэж байна. Бельгичүүд хожил байгуулвал хэсгээс гарах эрхээ бүрэн авна. Эхний тоглолтонд 3-0 харьцаатайгаар Панамыг буулгаж авахад Ромэлу Лукаку хоёр гоол, Дрес Мэртэнс нэг гоолыг оруулсан.

Бельгийн хамгаалагчид болох Винсэнт Компани болон Томас Вэрмалэн нар бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцохгүй. Тиймээс Дэдрик Бояата дахин гарааны бүрэлдэхүүнд Тоби Алдэрвэйрэлд болон Ян Вэртонгэн нартай хамт гарна. Тунисын хаалгач Моуез Хассэн мөрний бэртлийн улмаас энэ дэлхийн аваргыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Тэрбээр Английн шигшээ багийн эсрэг тоглолтонд 16 дахь минутанд мөрөндөө бэртэл авч сэлгээнд суусан билээ. Оссама Хаддади зүүн жигүүрийн хамгаалалтанд Али Маалулын оронд гарах магадлалтай байна.

Статистик:

Хоёр багтай холбоотой:

  • Энэхүү тоглолт Бельги болон Тунисын хооронд болох 4 дэхь тоглолт. Өмнөх 3 учраанд хоёр баг тус бүр нэг хожлыг авч үлдсэн тоглолтонд нь тэнцсэн.
  • Бельгийн Дрес Мэртэнс 2014 онд болсон нөхөрсөг тоглолтонд Тунисын хаалганд гоолдож багтаа ялалт авчирсан.
  • Өмнө нь хоёр баг дэлхийн аваргад нэг удаа тааран тоглосон нь 2002 он бөгөөд 1-1-ээр тэнцжээ.

Бельги:

  • Бельгичүүд дэлхийн аваргын хэсгийн тоглолтонд хийсэн сүүлийн 10 тоглолтондоо нэг ч хожигдоогүй. Сүүлийн 5-д нь дараалан ялсан.
  • Бельги дэлхийн аваргад 7 оролцохдоо нэг ч удаа хэсгийн хоёр дахь тоглолтонд хожигдож үзээгүй.
  • Бельгийн дэлхийн аваргад хийсэн сүүлийн 11 гоол дандаа хоёрдугаар хагасд орсон.
  • Лукаку Бельгийн төлөө сүүлийн 10 тоглолтондоо 15 гоол оруулсан.
  • Тэд сүүлийн 7 дэлхийн аваргынхаа хэсгийн нээлтийн тоглолтын 6-д нь ялалт байгуулсан. 1998 онд хожиж чадаагүй.
  • Зөвхөн Ян Селеманс албан ёсны тэмцээнд Ромэлу Лукакугаас их гоол хийсэн. Селеманс 6 гоол хийсэн бол Лукаку 5 гоол хийсэн.
  • Тэд хэсгийн хоёр дахь тоглолтондоо хэзээ ч хожигдож үзээгүй. 7 удаа тоглохдоо нэг ч ялагдаагүй.

Тунис:

  • Тунисчууд дэлхийн аваргад 1978 оноос хойш хожиж чадаагүй. 12 тоглолт дараалан хожил аваагүй байна.
  • Тэд энэ дэлхийн аваргад ердөө ганц удаа хаалганд онож цохьсон нь торгуулийн цохилтоос оруулсан гоол нь байлаа.
  • Тунис дэлхийн аваргад нэг л удаа хаалгандаа гоол алдаагүй тоглолтыг өнгөрүүлсэн. Тэр нь 1978 онд Баруун Германы эсрэг хийсэн тоглолт.
  • Тунис хамгийн сүүлд 2006 оны дэлхийн аваргад оролцсон. Гэвч хэсгээсээ гарч чадаагүй.